Өөрийгөө ялан дийлэх хүчийг бурхан минь надад өгөөч

2009-04-16 - Блог нээгээд юу мэдрэв?

Бичсэн: Миний бодол

Блог нээгээд долоо хонох гэж байна уу даа. Би ч өөртөө зориулж блог нээлээ л дээ, тэгээд хэд хонож харлаа энд блогмн-н байнгын “үйлчлүүлэгчид” “өөрөөр хэлбэл байнгын хяналтын журмаар ажилладаг” бололтой хэдэн блогчид байнаа кеке. Тэгсэн энэ хэдийг хараад байсан мэссэнжерт байгаамуу гэлтэй л тэр сэтгэгдэл гэдэг дээр баруун солгойгүй бичиж байнаа. Заримынх нь гэр бүл, хүүхдүүд, ямар кино үздэг мөн цэцэрлэгийн багш нар гээд л овоо хэдэн хүний талаар сонслоо юу боддогийн ч уншлаа. Тэгээд бодоод байсан ер нь найзуудтай болъё гээд хоёр ч бичлэгт сэтгэгдэл бичлээ. Нэг сайхан юм нь нэгнийхээ юмыг унша...

Холбоос

2009-04-15 - Хайр хорслын дэнсэн дээр (Төгсгөл хэсэг)

Бичсэн: Зохиол

Ажлын шувтарга ойртох тусам хүч хүрэмгүй бэрх хөдөлмөр Ичикүрогийн эрүүл мэндийг улам бүр сүйтгэж байлаа. Гэвч өвчнөөс илүү аюултай нэг дайсан байлаа.

Сабүробэ өөрийн зарц Ичикүрогийн гарт амь үрэгдсэн тул үр удам нь харъяат ноён байх найдвар тасарч, улмаар Накагавагийн удам мартагдах тийш ханджээ. Харин Сабүробэгийн гурван настай Жицүносүкэ хүүг хамаатан садан нь үрчлэн авсан юмсанж. Арван гурван нас хүрээд эцгийнхээ хэрхэн амь үрэгдсэнийг тодорхой мэдсэн Жицүносүкэ эцгийг нь алсан хүн нэг зиндааных нь самурай биш харин тэднийд амь зууж байсан нэг муу зарц байсныг дуулаад залуу хөвгүүний зү...

Холбоос

2009-04-15 - Хайр хорслын дэнсэн дээр (3 дугаар хэсэг)

Бичсэн: Зохиол

Ичикүро уул талаар амарч зогсолгүй хорин ри газар гүйсээр маргааш орой нь Мино хошууны Оогакизай суурингийн Шёоганжи хийдэд ирэв. Тэрбээр зориуд энэ ирсэн хэрэг биш л дээ. Сандарч мэгдэн гүйж байхдаа санаандгүй энэ хийдийн өмнүүр өнгөрөх үеэс оволзож үймэрсэн ухаарал гэмшлийн сэтгэлээ итгэл бишрэлийн гэрлээр гэгээрүүлэхсэн гэсэн хүсэл төржээ.

Шёоганжи хийд бол Мино хошууны Шингон урсгалын гол дугана юм. Ичикүро энэ хийдэд алба өргөж буй хамба ламтантай уулзан ухаарал гэмшлийнхээ үнэн мөнийг өчин наминчлахад ламтан:

-Айхтар булай хэрэг ар арааас нь үйлдсэн чамайг засаг захиргаанд тушаан, тэ...

Холбоос

2009-04-15 - Хайр хорслын дэнсэн дээр (2 дугаар хэсэг)

Бичсэн: Зохиол

Ичикүро Оюми хоёр Эдо хотоос гарч, хүн амьтнаас нуугдаж бултан Тоокайдо замаас дайжин, Тоосандо замаар явсаар Киото орохоор шийдэв. Цайны газар, ер нь л хаа сайгүй л шивэгчлэн садарлаж явсан Оюми эзнээ хороосондоо гутарч, гунин, алийгаа алдаж яваа Ичикүрог хараад, “нэгэнт л ийм хэрэг хийсэн хойно урвайж унжийгаад юугаа хийнэ, тайван амгалан бай” хэмээн хорон муу санааг зааж сурган өдөржин үглэсээр. Тэр хоёр Шиншюүгээс Кисо Ябүхара хошууны буудалд ирэх үедээ мөнгө санга юу ч үгүй болжээ. Хоол ундаа олохын төлөөнөө Оюми эрчүүд залуусыг хоргоон, үүнийг нь Ичикүро далимдуулан тэдний мөнгийг дээрэм...

Холбоос

2009-04-15 - Хайр хорслын дэнсэн дээр (1 дүгээр хэсэг)

Бичсэн: Зохиол
Эртүүд энэ туужийг сонин дээрээс олж уншсан юмаа тэгээд сайхан санагдаад оруулчихъя гэж бодлоо.
Японы зохиолч Кикүчи Кан (1888-1948) зохиосон зохиолыг Дэлэгийн Төмөрбаатар гуай орчуулан нийтлэсэн юм байна.

Албат Самурай Ичикүро эзэн ноёныхоо урт илдэнд өртөн, зүүн хацартаа бас эрүүндээ яльгүй шарх авах нь тэр. Уг нь өөрийг нь өдөөд ирсэн гэх эзнийхээ татвар эмтэй дурлалын харьцаанд орсон хэмээх амь дүйсэн гэмт үйлдлийнхээ төлөө Ичикүро эзнийхээ залхаан цээрлүүлэх мэснээс зайлахыг оролдсон хэдий ч мултарч бултах зүрх сэтгэл өчүүхэн төдий ч байсангүй. Тэглээ гээд энэ явдлаас болж амь насаа...

Холбоос

2009-04-09 - Блогоо нээчээд юу бичих ёстой вэ?

Бичсэн: Миний бодол
Би энэ блогоо нээхдээ АМЬДРАЛ БОДРОЛ гэдэг сэдвийг сонгон авч цаашид энэ сэдвээр бичих болно гэж бодож байна. Өөрт сайхан санагдсан харсан үзсэн уншсан мэдэрсэн бүхэл зүйлүүд, сансар ертөнц дэлхийн тухай өөрийн бодсон сэтгэснээ мөн шашны талаар нийгэм улс төрийг ч орхилгүй сэтгэл бодлоо миний блогийг санамсаргүй шагайсан болгонтой хуваалцах болноо. Өө нэг чухал зүйлээ орхисон байна шд би япон хэл үзэх гэж байгаа хэл үзээд ямар шатанд яваагаа бичнээ. Ингэдэг нь яг өөрөө зориод хийх гэхээр залхуураад байхын бусдад хэлчээд хийвэл өөрт ч дэмжлэг болох байх гэсэн бодлын үүднээс бичиж байгаан. За тэ...
Холбоос

БУРХНЫ НҮД

Зургаан зүйл хамаг амьтан
Үйлийн үрээр сансарын хүлгэнээ хүлэгдсээр байна
Үйлийн үрээс гэтэлгэх замыг хүн та өөрөө л...
Нүүр хуудас